Үер усны холбогдолтой зургаан дуудлага иржээ

247



8 дугаар сарын 24-нд Сүхбаатар аймгийн нийт нутгаар үргэлжлэн орсон борооны улмаас аймгийн ОБГ-т үер усны холбогдолтой зургаан дуудлага иржээ. Улмаар 20 гаруй алба хаагч дөрвөн авто машинтай үүрэг гүйцэтгэн шуурхай ажилласны үр дүнд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж чаджээ.

Тус аймагт 20 орчим цаг үргэлжлэн орсон бороо Наран суманд хамгийн бага, Асгат суманд хамгийн их оржээ. Нийт нутгаар 9-84 мм-ийн тунадас орсон бөгөөд 8 дугаар сарын 25-ны өдөр мөн нийт нутгаар бороо орох төлөвтэй гэж аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn