Хөдөлгөөнт эргүүлийн автомашин хүлээлгэн өгөв

345

Аймаг, сумын 2021 оны төсвийн хөрөнгө оруулалтаар Цагдаагийн газарт автомашины парк шинэчлэл хийж, хөдөлгөөнт эргүүлийн гурван автомашиныг хүлээлгэн өглөө. Аймгийн Цадаагийн газар автомашины хүрэлцээ хангамж муу, ихэнх чиглэлийн эргүүлд алба хаагчид явган эсвэл өөрсдийн хувийн машинаар үүрэг гүйцэтгэдэг. Харин ийнхүү парк шинэчлэл хийснээр алба хаагчид гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчлан сэргийлэх зэрэг үндсэн үүрэгт ажлаа чанартай, хурдан шуурхай явуулах боломжтой боллоо. Мөн энэ жил цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ой тохиож байгаа. Энэ бол ойн хүрээнд хийж буй бодит дэмжлэг гэдгийг Цагдаагийн газрын удирдлагууд онцолж байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn