ХААН Банк “Уур амьсгалын долоо хоног”-т нэгдлээ

549

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох,хэрэгжилтийг хангах, даян дэлхийн ногоон хөгжлийг дэмжих зорилгоорБОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” сэдэвт “Уур амьсгалын долоо хоног” цахим аяныг энэ сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

ХААН Банк нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжиж, төр засгийн болон олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран “ногоон” төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн билээ. Мөн НҮБ-ын Даян дэлхийн гэрээ болон “Нэг бүс-нэг зам” санаачилгын хүрээнд Ногоон хөрөнгө оруулалтын зарчмуудад нэгдэж, үндсэн үйл ажиллагаагаараа дамжуулан ногоон хөрөнгө оруулалт, ногоон эдийн засгийг дэмжин ажиллаж буй.
Энэ ч үүднээс “Уур амьсгалын долоо хоног”-т ХААН Банк нэгдэн оролцож, уг аяны хоёр дахь өдөр зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт - Хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт  цахим арга хэмжээний үеэр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сайн жишиг, туршлагаасаа хуваалцсан юм.
Монголын өнцөг булан бүрт салбар нэгжтэй, үндэсний хэмжээний тэргүүлэгч банкны хувьд ХААН Банк нь 2017 оны сүүлчээс дэлхий нийтийн энэхүү уриалгад анхаарлаа хандуулж, эрчим хүч, ус, цаасны хэмнэлттэй хэрэглээг хэвшүүлсэн ухаалаг оффис ХААН Банк цамхагт төв оффисоо нүүлгэсэн бол 2018 оноос Тогтвортой хөгжлийн зарчмуудыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, энэ чиглэлээр бодитой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. 2019 оноос БОАЖЯ-тай хамтран иргэдийн эко байгаль орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих хөнгөлөлттэй ногоон зээлийг харилцагчдадаа санал болгож, энэ хүрээнд нийт 1 тэрбум төгрөгийн  зээл олгосон байна. 2020 онд ХААН Банк Тогтвортой хөгжлийн бодлогоо баталснаар банкны бүхий л үйл ажиллагаанд Тогтвортой хөгжлийн зорилго зорилтуудыг тусган мөрдөж эхлээд буй. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эрчим хүчний хэмнэлтийг дэмжих зорилготой “МОНСЕФФ” төслийн хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй, хариуцлагатай долоон төсөл, бизнесийг дэмжих чиглэлд төвлөрч, 2020 онд 6,631.1 MBт/жил эрчим хүч, 6,303.1 тн/жил нүүрстөрөгчийг агаарт ялгаруулахаас сэргийллээ.
Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хийж буй бас нэг томоохон ажил нь нийгмийн хариуцлагын хүрээнд ХААН Банк Сангаараа дамжуулж, жил бүрийн хавар “ХААН Банкны ой” мод тарих хөтөлбөрийг хэрэгжүүлж Улаанбаатар хот болон 21 аймгийн салбар тооцооны төвүүдийн ажилтнууд, харилцагчдынхаа оролцоотойгоор нийт 23,000 ширхэг мод, бут тарьж эх дэлхийдээ өнгө нэмээд буй билээ.
“Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” сэдэвт “Уур амьсгалын долоо хоног”-т ХААН Банк ийнхүү нэгдэж,уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа дуу хоолойгоо нэгтгэхийг хувийн хэвшлийн бусад байгууллага, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn