Мал сүрэг дөрвөн төрөл дээрээ өсөж, 3,9 саяд хүрлээ

449

Аймгийн статистикийн хэлтсээс 2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнг танилцууллаа. Урьдчилсан дүнгээр тус аймгийн нийт мал сүрэг 3.9 сая толгойд хүрч, 2019 оныхоос1.9 хувь буюу 74.2 мянган толгой малаар дөрвөн төрөл дээрээ өссөн байна.

Сүхбаатар аймаг нь нийт малын тоогоор нийслэл, 21аймгийн хэмжээнд зургаадугаарт бичигдэж байна. Төрөл тус бүрээр авч үзвэл адуугаар гуравт, үхрээр зургаад,тэмээгээр аравт, хониор зургаад, ямаагаар 13-т тус тус эрэмбэлэгджээ.

Харин аймагтаа малынхаа тоогоор Баяндэлгэр сум тэргүүлж, 503,5 мянган толгой мал тоолуулжээ. Мөнххаан, Баруун-Урт, Эрдэнэцагаан, Сүхбаатар сум удаах байруудад бичигдэж байна.

Хамгийн олон адуутай Эрдэнэцагаан сум 47,4 мянга, хамгийн олон үхэртэй Баруун-Урт сум 36 мянга, хамгийн олон тэмээтэй Түвшинширээ сум 1,1 мянга, хамгийн олон бог малтай Баяндэлгэр сум 269,9 мянган хонь, 181,5 мянган ямаатай байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn