Я.Содбаатар: Нийслэлээс бусад аймагт халдвар 14-43 хоног гараагүй

516
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, нийслэлээс бусад аймгуудыг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ирэх оны гуравдугаар сарын 31-нийг дуустал шилжүүлэхээр шийдвэрлэсэн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэв. 

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт улсын хэмжээнд 2020 оны хоёрдугаар сарын 13-наас 11 дүгээр сарын 10-ныг хүртэл явж ирсэн гэдгийг Шадар сайд мэдээллийнхээ эхэнд тодотгоод, 21 аймаг эрүүл, халдваргүй бүс болж байгаа тул дээрх зэрэглэлд шилжих саналыг УОК-оос Засгийн газарт танилцуулсан гэлээ. Өмнө нь Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байх үед сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, наадмаа үзэгчгүй зохион байгуулж, үйлдвэр үйлчилгээний газрууд ажиллаж байсныг тэмдэглэв. 

Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд Улаанбаатар хотоос гадна зургаан аймгийн есөн суманд халдвар гараад байсан. Халдварын голомтыг хумих, дахин халдвар гарахаас сэргийлж ажилласныг тэмдэглээд, сүүлийн 14-43 хоногийн хугацаанд дээрх аймаг, сумдад халдвар гараагүйг онцоллоо. Тухайлбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд 29, Говьсүмбэр аймгийн сүмбэр суманд 31, Дархан-Уул аймгийн Дархан суманд 26, Дорноговь аймгийн Айраг суманд 34, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 23, Сэлэн аймгийн Алтанбулаг суманд 38, Мандал суманд 43, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 15 хоног халдвар гараагүй байна. Харин Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд долоо хоногийн өмнө нэг халдвар гарсан нь тусгаарлалтад байсан. Үүнийг тооцохгүй гэвэл мөн 15 хоног халдвар гараагүй гэж үзэж байгааг хэллээ. Тиймээс ДЭМБ болон эрүүл мэндийн байгууллагын зөвлөснөөр, эдгээр аймгуудад хатуу хөл хорионы зэрэглэлийг бууруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчилсэн байдлаар шижлүүлэх боломжтой гэж үзсэн байна. 

Дээрх шийдвэрийн хүрээнд аймгууд хэвийн амьдрал руу шилжиж, ажил үйлчилгээ хэвийн явах нөхцөл боломж бүрдэж байгаа тул, аймгийн Онцгой комиссууп халдвар хамгааллын нарийн дэглэмийг баримталж, эрсдэлээ тооцон шийдвэр гаргах боломж бүрдэж байгааг тэмдэглэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn