Сурах бичгийн хэмжээг багасгаж, сурагчдын цүнхний ачааллыг бууруулав

Нэгдүгээр ангийн сургалтын хөтөлбөр шинэчлэгдсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 1-н хүртэл нэгдүгээр ангийнхан сурах бичиггүй, багш нар нь гарын авлага хэвлэж хичээлээ зааж байв. Тэгвэл шинэчилсэн хөтөлбөрийн дагуу сурах бичгүүд хэвлэлтээс гарч, сургуулиудад тараагдаж эхэлжээ. Сурах бичгийн тухайд хэмжээ, жин буурсан гэдгийг албаныхан хэлж байна.
Мөн шинэчлэгдсэн сурах бичгүүдийг сургуулиудад хүргэж эхэлсэн бөгөөд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн агуулга, бүтэц, дизайныг нь боловсронгуй болгожээ. Үүний үр дүнд сурах бичгийн хэмжээ, жин буурч, сурагчдын цүнхний ачааллыг багасгасан байна.