Алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ

4
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн ангилалд хамрагдсан хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох, албаны хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах  зорилт тавин ажиллаж байна.
Энэ хүрээнд БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамнаас тус яамны харьяа Олон улсын солилцоо, хамтын ажиллагааны төвд зохион байгуулсан “Олон улсын хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх сургалт”-д Онцгой байдлын байгууллагын 30 алба хаагч хамрагдаж, сертификатаа гардан авлаа.
Сургалтад хамрагдсан алба хаагчид хот дахь эрэн хайх, аврах ажиллагааны чиглэлээр БНХАУ-ын туршлагыг судалж, олон улсын стандартын дагуу орчин үеийн эрэн хайх, аврах ажиллагааны арга зүй, тоног төхөөрөмжийн ашиглалтын талаар суралцаж, НҮБ-ын Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн бүтэц, гарын авлага, хариу арга хэмжээ авах, хөгжлийн стратеги, аврах багийн түвшин тогтоолт, түвшингийн үнэлгээтэй танилцаж онолын мэдлэгтэй болж, мэргэжлийн ур чадвараа сайжруулсан юм.
Мөн БНХАУ-ын газар хөдлөлтийн үеийн эрэн хайх, аврах төв болон Шижяжуан мужийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах удирдлагын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn