Гэмтлийн эмнэлгийн баруун талд барьж байгаа гүүрэн байгууламж энэ сард ашиглалтад орохгүй

7

Содон хорооллын уулзвараас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 3.2 километр, зургаан эгнээ авто замаас эхний 2.4 километр замыг тавьж, хөдөлгөөнийг бүрэн нээсэн. 
Харин үлдсэн 800 метр авто замыг барьж байгаа бөгөөд энэ оны аравдугаар сарын 30-н гэхэд дуусаж, хөдөлгөөнийг нээнэ гэж НЗХГ-аас мэдээлж байв.
Гэвч уг авто замын зорчих хэсгийг арваннэгдүгээр сарын 15-нд багтааж нээхээр болжээ. Хотын даргын мэдээлснээр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны санхүүжилтээр дулааны шугам сүлжээг өргөтгөх, шилжүүлэх байршил, авто замын ажилтай давхцаж байгаа аж. Дулааны шугамын ажил дууссаны дараа Гэмтлийн эмнэлгийн баруун талд барьж байгаа гүүрэн байгууламжийг дуусгахаар төлөвлөжээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван жилийн өмнө буюу 2022 онд тус авто замыг барьж эхэлсэн байна.
Харин Дэлхийн Банкны санхүүжилтээр Таван шарын уулзвараас Баянхошууг дуусталх авто замын шинэчлэл ирэх онд дуусах юм байна.
Ирэх онд Гахайн байр, Сэлх, Гачууртын авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn