Сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдааны бүртгэл эхэллээ

7

Могой жилийн Сар шинийн баярт ориулсан хүчит бөхийн барилдааны бүртгэл өнөөдрөөс эхэллээ.
Улсын цолтой бөхчүүд тус барилдаанд шууд цахимаар бүртгүүлэх бол аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн хувьд урьдчилсан шатны барилдаанд зодоглож эрх авах юм. Тус урьдчилсан шатны барилдаанд хоёр давсан бөхчүүд болон чансааны оноог харгалзан аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүд битүүний барилдаанд барилдах эрхээ авна.
Энэхүү урьдчилсан шатны барилдаан болон сар шинийн барилдаанд барилдах Улсын цолтой бөхчүүдийн нэгдсэн цахим бүртгэл өнөөдөр эхэлж байна. Урьдчилсан барилдаан энэ сарын 26-ны лхагва гарагт 11:00 цагт эхэлнэ. Харин Сар шинийн баярт зориулсан барилдаан энэ сарын 27-ны пүрэв гарагт эхлэх юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn