Говь-Алтай аймгийн иргэд: Яагаад дархан цаазат болгосон бэ гэвэл хамгаалах л гэснийх
Говь-Алтай, Баянхонгор аймгийн зарим сумын нутгийн зөвлөл, “Хавтгай, Мазаалай их говийг хамгаалах” ТББ, иргэдийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд
-ШУА-ийн Ерөнхийлөгч асан Д.Рэгдэл УИХ-ын гишүүн болсон. Энэ хүн УИХ-д лобби бүлэг байгуулан, эрдэмтдээ нэгтгэж ажиллах ёстой. Төр засгийн алдааг засах үүрэгтэй юм.
Байгалтай тэрсэлдэж болохгүй. Яагаад Нарансэвстэйн боомтыг нээх нь төрийн бодлогод оров? Төрийн түшээд үүнд манлайлж байгаад би харамсаж байна. Шийдэх газар нь төр. Дархан газраа ашиглана гэдэг нь сүйтгэнэ гэсэн үг юм. Энэ их буруу бодлого. Яагаад дархан цаазат газар болгосон бэ гэвэл хүнээс л хамгаалах гэснийх юм. Гэтэл энэ санаачилгыг гаргасан хүмүүс ил гарч ирэхгүй, нуугдаж зугтаад байна. Төрийн өндөрлөгүүд үлгэр жишээ болоорой, төрөө түвшитгэхэд хувь нэмрээ оруулаарай.
Монголын байгаль орчны зөвлөлөөс УИХ-ын 126 гишуун тус бүрд албан бичиг илгээсэн. Цөөн хүн хариу өгсөн. Байгаль орчин, цаг уурын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Усны газрын дарга З.Батбаяр, Ойн газрын дарга Б.Оюунсанаа нар байр сууриа илэрхийлээч ээ.
Бид Нарансэвстэйд тавих замын мартшрутын дагуу яваад ирлээ. Шууд зам тавихгүй, гурван даваа давах юм байна. Зам тавихдаа хаанаас ус ашиглах вэ? Энэ асуултад Усны газрын дарга Батбаяр хариулах шаардлагатай байна.
Ер нь энэ замын төслийн талаар мэдээлэл их дутмаг байна. БНХАУ-ын Шинжаан-Уйгар долоон улстай хиллэдэг. Торгоны замын хамгийн том уулзвар байсан энэ нутагт хөвөнгийн гэх мэт олон үйлдвэр бий. Үйлдвэрлэл ихээхэн хөгжжээ. Энэ мужтай хамтран ажиллах өргөн боломжууд бий. Ховд аймгийн Ярантын боомтыг илүү хөгжүүлэх боломж ч бий.
Гэтэл энэ мужтай хамтран ажиллахаас илүүтэй БНХАУ-ын Гансу мужийн хөрөнгө оруулалтаар 600 км авто зам тавих гэж байгаа нь буруу. Мөн одоо байгаа сайжруулсан замыг засмал зам болгож болно.
Эдийн засгаа хөгжүүлэхийн тулд Ярантын, Бургастайн бэлэн боомтуудаа хөгжүүлж болно.
Говь-Алтай аймгийг хөгжүүлэх өөр гарцууд бий. Жимсний мод тарих, ЖДҮ хөгжүүлэх, түүхий эд боловсруулах, арьс ширний үйлдвэрүүд байгуулах боломжтой. Тэнд бүх жимс ургадаг. Хятадын цаг уур, орчин нөхцөл нь ижилхэн. Ердөө хилийн урдхан хятаддаа хамгийн алдартай тарвасыг нийлүүлж байна. Зам тавиад бид урдаас л бараа авдаг болно. Ингэж хөгжинө гэж бодохгүй байна.,
Сэтгүүлч н.Нарангарав: Би Говь-Алтай аймгийн уугуул иргэн. Аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт хэлмээр байна. Үнэхээр нутгаа хөгжүүлье гэвэл цахилгаантай болгоно уу. Цахилгаангүй болсон ганцхан аймаг нь шүү. Мазаалай гэх мэт амьтад та нараас амь гуйж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарт хандаж байна. Та бүхэн ховор амьтад, хилээ хамгаалаач ээ. Мазаалайг хамгаална гэж бодлого гаргасан ч жилийн дараа төр үүнээсээ буцлаа. УИХ-ын Ж.Энхбаяр манай аймгаас сонгогдсон тул мөн энэ асуудалд анхаараач гэж хүсмээр байна. Эс бөгөөс бид дэлхийд шившиг болох нь гэв.
https://gogo.mn/r/3v5m3