Сүхбаатар аймгиийн төвд цас орж байна

50

Есдүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд цас орж байна гэж тус аймгийн ЦУОШГ-аас мэдээлэв. 


2024 оны 09-р сарын 28-наас 09-р сарын 29-нд шилжих шөнө хэд хэдэн аймгийн нутгаар цас оржээ. 
Өмнөговь аймгийн Ханбогд 51.0мм, Цогтцэций 39.0мм, Манлай 34.0мм, Даланзадгад 28.0мм, Цогт-Овоо 27.0мм, Баян-Овоо 25.0мм, Булган, Номгон сумдад 18.0мм, Хүрмэн 12.7мм, Сэврэй 11.0мм, Ноён 9.0мм, Мандал-Овоо 7.0мм, Гурвантэс 5.0мм цас оржээ. 
Цасны зузаан: Даланзадгад 3см, Цогтцэций 2см зузаан цасан бүрхүүлтэй байна. Шөнөдөө -1...+4 градус.  Өдөртөө Ханбогд, Баян-Овоо сумдад +23 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байсан байна.

Өмнөговь аймаг. 2024.09.28-ны шөнөӨмнөговь аймаг. 2024.09.28-ны шөнө
Өчигдөр өдөр болон өнгөрсөн шөнө Сүхбаатар аймгийн нутгаар цас оржээ. Хур тунадасны хэмжээ: 

Сүхбаатар сум 97.0 мм, Асгат сум 92.0мм, Баруун-Урт сум 83.0мм, Түвшинширээ сум 68.0мм, Халзан сум 51.0мм, Уулбаян сум 50.0мм, Баяндэлгэр сум 48.0мм, Онгон сум 46.0мм, Мөнххаан 42.0мм, Түмэнцогт сум 25.0мм, Дарьганга сум 17.0мм, Наран сум 14.0мм, Эрдэнэцагаан сум 6.0мм бороо, нойтон цас тус тус орсон байна.  08 цагийн ажиглалтын талбай дахь цасны зузаан Түмэнцогт сум 16.0 см, Түвшинширээ, Мөнххаан сум 5.0 см, Уулбаян сум 3.0 см цасан бүрхүүлтэй байна. 
 
29-ний өглөөний 08.00 цагийн мэдээгээр, Мөнххаан, Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян сумдын нутгаар нойтон цас, бусад нутгаар бороо орж байна. Салхи зүүн хойноос 8-12м/с, түр зуур 16-18м/с хүрч ширүүсэж, нутгийн баруун болон хойд хэсгээр цасан шуурга шуурч байна. Агаарын температур -1 градус хүйтнээс +6 градус дулаан байна.

Цаашдаа нутгийн хойд болон баруун хэсгээр нойтон цас орж цасан шуурга шуурч, бусад нутгаар бороо орж салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, эрс сэрүүснэ.скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn