Л.Оюун-Эрдэнэ: Улсын зэрэглэлтэй ХОЁР хоттой болно

105

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн тухай: 
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, УИХ-ын намрын чуулганаар батлуулна.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн дагуу дэд төв хөгжүүлэх, метро, тунел, авто зогсоол, гүүрэн байгууламж барих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.
УИХ-ын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаар тогтоолоор Нийслэлийн нутаг дэвсгэрт
-Улсын зэрэглэлтэй 2 хот (Багануур хот, Налайх хот)
-Орон нутгийн зэрэглэлтэй 14 хот (Хан-Уул, Яармаг, Буянт-Ухаа, Сонгинохайрхан, Толгойт, Баянхошуу, Өнөр, Баянгол, Чингэлтэй, Сэлбэ, Сүхбаатар, Дарь-Эх, Баянзүрх, Амгалан хот)
-Нийслэлийн дагуул хот 3 хот (Багахангай хот, Агросити хот, Шарга морьт хот)-ыг тус тус байгуулах шийдвэр гаргасан. Энэ нь Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдах юм.
Мөн УИХ-ын 2024 оны 06 дугаар 05-ны өдрийн 76 дугаар тогтоолоор Төв аймгийн нутаг дэвсгэрт нийслэлийн дагуул хот “Шинэ Зуунмод” хотыг байгуулсан. Түүнчлэн Засгийн газрын 220 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн XXI дүгээр хорооны нутаг дэвсгэрт Агросити, Налайх дүүргийн III, V дугаар хорооны нутаг дэвсгэрт Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсийг тус тус байгуулах шийдвэр гарч, хэрэгжиж эхлээд байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn