ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ баривчиллаа
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин нарыг эмнэлгүүдээс хахууль авч, эрүүл мэндийн даатгалыг худал бичин, Эрүүл мэндийн даатгалын санг тоносон хэрэгт сэжиглэн өчигдөр АТГ баривчилсан байна. Эрүүл мэндийн сайдын хурлын үеэр тэднийг баривчилжээ. А.Төвшин, Л.Бямбасүрэн нар авлига авсныхаа дараа холбогдох тушаалыг гаргаж байсан гэх мэдээллийг эх сурвалж өгч байна.
Сануулахад, А.Төвшин "Мөнхийн тун" ХХК-ийн захирал байсан бөгөөд 2021 онд Л.Бямбасүрэнгийн тушаалаар ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргаар томилогджээ. Журмын дагуу бол төрд 8 жил ажилласан хүнийг уг албан тушаалд томилох ёстой ч туршлагагүй хүн томилсон тухай асуудал тухайн үед үүсэж байлаа.