Хөвсгөл, Сүхбаатар аймагт түймэр гарчээ

180

Өчигдөр Хөвсгөл, Сүхбаатар аймагт ой хээрийн түймэр гарсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймаг, Жаргалант сум Харгана багийн Дунд Харганы-Эх гэдэг газар /аймгийн төвөөс урьд зүгт 125 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т өчигдөр орой 20:00 цагийн орчимд гал түймэр гарсан тухай дуудлага онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу Галт сум дахь гал унтраах аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Жаргалант сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:36 цагт цурамд оруулсан, бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 2 га орчим талбай өртөж шатсан байна. Мөн өдрийн 18:51 цагт Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Кабинт-Ухаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:02 цагт цурамд оруулан 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn