Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарч 80 га талбай өртжээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн "Гурван-Ус" гэдэг газар хээрийн гал түймэр гарч 80 га орчим талбай өртсөн байна. Тодруулбал,
Энэ тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:21 цагт ОБГ-т ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд мөн өдрийн 15:17 цагт хээрийн гал түймрийг цурманд оруулж, 15:28 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 80 га орчим талбай өртсөн байна.