VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн эзэн болоорой

45
Мөнхийн романтик хот, үзэсгэлэнт Парисаар аялангаа хүн төрөлхтний хүсэн хүлээдэг олимпын наадмыг үзэж, эх орныхоо төрийн далбааг олимпын цэнгэлдэхэд мандах түүхэн мөчийн гэрч болохыг хүсэж байна уу? Тэгвэл энэ боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аян зарлаад байна.
Харилцагч та 2024 оны 4-р сарын 1-нээс 5-р сарын 31-ний хооронд ХААН Банкны ПОС төхөөрөмж болон Digi POS аппликэйшнд VISA картаа уншуулсан 300,000₮ тутамд,  олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд тус бүр нэг тохирлын эрхтэй болох юм. Аяны хугацаанд нэг харилцагч хэдэн ч тохирлын эрх авч болох бөгөөд нийт 4 харилцагчийг Парисын олимп үзэх аяллын эрхээр урамшуулна.
Тохирлын хугацаа:
  • 1-р ээлжийн тохирол: 2024.04.01-2024.04.30-ны хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 2 хүнийг 2024 оны 5-р сарын 7-ны өдөр;  
  • 2-р ээлжийн тохирол: 2024.05.01-2024.05.31-ний хооронд аяны болзол хангасан харилцагчдаас тохирлын эзэн болох 2 хүнийг 2024 оны 6-р сарын 7-ны өдөр тус тус ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулна.
Уламжлал ёсоор шууд дамжуулалтыг хөндлөнгийн аудит, харилцагчдын төлөөллөөс бүрдсэн багийн хяналт дор явуулна. Харилцагч та аяны хугацаанд тохирлын эрхээ шалгахыг хүсвэл  банканд бүртгэлтэй утаснаасаа 131917 дугаарт “tohirol” эсвэл “tokhirol” гэсэн мессеж илгээгээрэй. Жич: Байгууллагын VISA картаар тус урамшуулалд хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимдын наадмыг үзэх гайхалтай урамшуулалт аянд хамтран ажиллаж буй VISA -д баярлалаа.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn