Сүхбаатарын Түмэнцогтод цас нягт хэвээр, зудын байдалтай байна

68

ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байжээ.
Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см (1 дүгээр зураг), хунгарлаж, шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд Сүхбаатарын Түмэнцогтод цасны нягт 0.36 г/см3 мөсөн (төмөр) зудынБаян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Түргэн, Давст, Малчин, Тэс, Наранбулаг, Завханы Их-Уул, Тосонцэнгэл, Баянхайрхан, Тэс, Сүхбаатарын Баруун-Урт, Хэнтийн Өмнөдэлгэр, Мөрөн, Дорнодын Баянтүмэнд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл (6 аймгийн 17 суманд) бүрдсэн байна.
skip-shareЦас хайлж, нутгийн өмнөд хэсгээр цасгүй болсон нь малын бэлчээрлэлтэд сайнаар нөлөөлж, бэлчээрлэх боломжгүй байсан мал бэлчээрт идээшилж, малын тарга хүч харьцангуй тогтвортой болсон.Мөн Баян-Өлгийн Булган, Улаанхус, Увсын Хяргас, Завханы Цагаанчулуут, Цэцэн-Уул, Баянтэс, Алдархаан, Нөмрөг, Хөвсгөлийн Улаан-Уул, Цэцэрлэг, Төвийн Эрдэнэ, Улаанбаатарын Налайх (Тэрэлж), Хэнтийн Галшар, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (7 аймгийн 13 сум, Нийслэлийн 1 дүүрэг) байна.
Салхины хурд тал хээрийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай, Дундговийн Говь-Угтаал, Мандалговьд 28-30 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэв.
Цаг агаарын нөхцөлийн онцлог Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-11.8 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон. МАА-н үйлдвэрлэлд ихэнх нутгаар мал төллөх, нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж байна.
Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2024 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 44 кг, эм ямаа 31 кг, үнээ 265 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 39 кг, эм ямаа 38 кг, үнээ 283 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 22 кг жинтэй байна.
Цас хайлж, нутгийн өмнөд хэсгээр цасгүй болсон нь малын бэлчээрлэлтэд сайнаар нөлөөлж, бэлчээрлэх боломжгүй байсан мал бэлчээрт идээшилж, малын тарга хүч харьцангуй тогтвортой болсон байна. Гэвч өвөл хаврын улиралд цас ахиу орсон бүс нутгаар малын тарга хүч их буурсан, ядарсан малын биед хаврын салхи шуурга нөлөөлж, ялангуяа төллөх эх мал болон төл, өсвөр малын хорогдол үргэлжлэхээр байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn