“National Geographic” энэ онд заавал зочлох 20 музейн нэгээр "Чингис хаан" музейг нэрлэжээ

52

Дэлхийд алдартай “National Geographic” групп 2024 онд заавал зочлох 20 шилдэг музей, соёлын өвийн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэжээ. Тус медиа групп жил бүр жуулчдад зориулан, аялахад таатай болон заавал үзэх газруудын жагсаалтыг гаргаж, олон нийтэд танилцуулдаг. 
Энэ жилийн заавал үзэх 20 музейн жагсаалтад Монгол Улсаас анх удаа Чингис хаан Үндэсний музей багтлаа.
       Ингэснээр Чингис хаан Үндэсний музейг олон улсын шинжээчид дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, Азийн шилдэг музейнүүдийн эгнээнд багтааж байгаа юм. Чингис хаан Үндэсний музейн барилга талбайн хэмжээгээр Ази тивд 10-т эрэмбэлэгдэнэ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn