Малчин айлын гэр шар усны үерт автаж байсныг аюулгүй болгожээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Сахиулын шанд багийн “Улаан худаг” гэдэг газар айлын гэр шар усны үерт автах гэж байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2024.03.19/өдрийн 17:25 цагт ОБГ-т ирсэн байна.
Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчид 30 км замыг туулан 19:20 цагт очиж малчин иргэн Б-ын гэр шар усны үерт байсныг 55 минут ажиллаж 2 км зам гарган тусламж үзүүлжээ.