ХААН Банкны бизнесийн зээлийн нөхцөл сайжирлаа

Аяны хүрээнд хөрөнгө оруулалтын зээлийн урьдчилгаа төлбөр 30% байсан нь 20% болон буурч, жижиг хөрөнгө оруулалтын зээлийн хэмжээ 300 сая хүртэл төгрөг болон нэмэгдэж, бизнесийн зээлийн шугамын коммитмент хүү 2.0% болж буурлаа.
Бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх болон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, технологийн шинэчлэл хийх, эрчим хүчний хэмнэлттэй барилга барих зэрэг бүхий л салбарт шаардлагатай санхүүжилтийг авахад ХААН Банкны бизнесийн зээл танд үргэлж нээлттэй байх болно.
Та доорх бизнесийн зээлүүдээс өөрийн бизнест тохирохыг сонгоно уу.
- Хөрөнгө оруулалтын зээл
- Эргэлтийн хөрөнгийн зээл
- Ногоон төслийн бизнесийн зээл
- Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээл
- Хүнсний болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл
- Байгууллагуудад зориулсан цахилгаан автомашины зээл
- Бизнесийн зээлийн шугам
- Техникийн хөрөнгө оруулалтын зээл
Бусад зээлүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
АМЖИЛТ ТӨГӨЛДӨР – ХААН БАНК