Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

405
Өнөө шөнө Хэнтийн нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо орох тул болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Монгол орны нийт гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж хүчтэй үeрлэж байна. Иймд баталгаат зам, гүүр гармаар зорчих, амралт, аялал зугаалгаар явахдаа гол, мөрөн, нуурын эргээс хол зайд байрлаж амрах, гол нуурын усанд сэлэхгүй байх, зориулалтын бус хийлдэг завь, гудас, тоглоом ашиглахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол, нуурын эрэг орчимд тоглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа сэрэмжлүүлэх мэдээ, зөвлөмжийг дагаж хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олноо болзошгүй үер ус, аянга цахилгааны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn