СҮХБААТАР: Судар эгшиглэнгийн уншигчид номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэртэй болжээ

260


Судар эгшиглэн төсөлд оролцогчдод зориулсан номын тэмдэглэл хөтлөх тусгай дэвтэр хэвлэгджээ. Ингэснээр уралдаанд оролцогчид нэгдсэн, нэг загвараар номын тэмэглэлээ хөтлөх юм. Хоёр жил зохион байгуулагсан уралдаанд нийт 15 мянган гаруй номын тэмдэглэл ирсэн бөгөөд оролцогчид төрөл бүрийн аргаар, өөр өөр хэлбэр, хэмжээтэй дэвтэр, цаасан дээр тэмдэглэлээ хөтөлдөг байжээ.
Судар эгшиглэн төсөл гурав дахь жилдээ үргэлжилж байгаа. Хүн бүр зохион байгуулагчдын зүгээс өгсөн 20 номыг заавал уншиж, тэмдэглэл хөтлөн бүтээлээ хийх үүрэгтэй.  
Уншигчдын хувьд номын тэмдэглэлийг хэрхэн, яаж хийх араа олохгүй үргэлж асуудаг байсан. Бид өөрсдийн хэжмээнд аргазүнй зөвлөгөө өгөөд өгөрдөг. Харин зориулалтын дэвтэртэй болсноор уншсан номоо илүү шинжлэх ухааны үндэслэлтэй, цэцгтэй, зохион байгуулалттай, ойлгосжтой байдлаар хөтлөх боломж бүрдлээ. Бүх насныхан ашиглах боломжтой бөгөөд хаана юуг нь тэмдэглэх талаар маш тодорхой чиглүүлж өгөөд зогсохгүй бүх насныхан зориулагдсан гэдгээрээ энэхүү дэвтэр онцлог гэдгийг санаачлагч В.Энхтуяа хэллээ.
Өнгөрсөн амралтын хоёр өдөр хаврын номын баяр өргөн дэлгэр болж өнгөрчээ. Нийтийн номын сангаас уншигчдадаа зориулж олон үйлчилгээ үзүүлсний нэг нь Судар эгшиглэн төсөлд оролцогчдол зориулсан энэхүү номын тэмдэглэл хөтлөх дэвтрийн танилцуулга байлаа. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn