СҮХБААТАР: Нийт бэлчээрийн 54 хувь нь доройтжээ

161


Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 54 хувь нь доройтолд орсон. Ялангуяа Түвшинширээ, Түмэнцогт, Халзан, Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар зэрэг сумдад хүчтэй доройтжээ. Тиймээс УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй “Бэлчээрийн талхагдлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг сайжруулах нь”сэдэвт хэлэлцүүлгийг Сүхбаатар суманд үргэлжлүүллээ.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Идэртбат, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, аймгийн ГХБХБГ, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, Сүхбаатар сумын Засаг дарга Б.Батхүрэл болон Сүхбаатар, Баруун-Урт, Асгатсумдын ИТХ-ын төлөөлөгчид, малчид гээд 150 гаруй хүн оролцлоо.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Бэлчээрийн хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод мэдээлэл өгч, хуулийн төслийн танилцуулгыг хийлээ. Тэрбээр “Бэлчээрийн эрх зүйн орчныг зохицуулах тухай“Алсын хараа-2050”үндэсний хөтөлбөрт туссан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд УИХ-ын106дугаар тогтоол гарсан. Ногоон хөгжил гэсэн заалт бий. Үүнд ундны ус, бэлчээрийн асуудал тодорхой орсон. Энэ мэтчилэн Бэлчээрийн хуулийг ярих цаг үе, шаардлага бий болсон байна. УИХ-д өргөн мэдүүлэхээр боловсруулж байгаа Газрын тухай хуульд бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд уул уурхай, мал аж ахуйг зааглаж тусгасан. Отрын нөөц бэлчээр, бэлчээр ашиглагчдын бүлэг, дамжин өнгөрөх бэлчээр, бэлчээрийн даац, бэлчээр ашиглагч,  улирлын бэлчээр, нийтийн ашиглах бэлчээр зэрэг нэр томьёог тусгасан. Эдгээр зохицуулалтууд бол өнөөгийн малчдын дундах маргаанаас үүдэлтэй, мөн бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэж байгаа” гэсэн юм.

Бэлчээрийн доройтлын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар Монголын бэлчээрийн нэгдсэн холбооны Бэлчээр судлаач Д.Бурмаа мэдээлэл өгөөд“Бэлчээр бол нөхөн сэргээгддэг баялаг. Бэлчээрийн доройтлыг малын тоо толгой, уур амьсгалын өөрчлөлтөөс болж байна гэж иргэд талцдаг. Дорнод аймгаас бусад бүх аймагт бэлчээрийн даац хэтэрсэн. Бэлчээрийн даац хэтэрснээс малын тарга хүч дутмаг байна. Түүнчлэн малын өвчлөл ихэсч, ургамлын шимт чанар30-40хувь буурсан, Сүхбаатар аймагт бэлчээр хуурайшиж, ургамлын био масс буурсан, хялгана шарилжаар солигдож байна. Бэлчээр сэлгэж өнжөөхгүй бол малд шаардлагатай шимт өвс, ургамал ургах боломжгүй болж байна. энэ асуудалд одооноос онцгой анхаарч эхлэхгүй бол ирээдүйд Сүхбаатар аймагт хөдөө аж ахуй эрхлэх ямарч боломжгүй болно. Монгол орны нийт бэлчээрийн75хувь нь доройтсон, үүний12хувь нөхөн сэргээгдэх боломжгүй болсон. Нийт доройтсон бэлчээрийн80хувийг сэлгэж, өнжөөвөл бэлчээр сэргэх боломжтойг судалгаа харуулсан гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлгийн үеэр холбогдох албаныхан, малчид тулгамдаж буй асуудал бэрхшээлээ хэлээд бэлчээрийн нөхцөл байдал үнэхээр хүнд байгааг хүлээн зөвшөөрч, цаашид бэлчээрийн тухай хуультай болох нь зөв гэдэгт санал нэгдэж байлаа. Харин ингэхдээ өөр аймгаас ирж нутаглаж буй малчдаас малынх нь тоогоор татвар авах, бэлчээрийн даацдаа тохируулан малаа өсгөж буй сум, багийг урамшуулах тогтолцоотой болох зэргийг хуулийн төсөлд нэмж оруулахыг санал болгож байлаа. Жишээлбэл, Сүхбаатар сумын Баян цагаан багт өөр аймаг сумдаас олон тооны адуу ирж нутагладаг. Мон Ураны Б.Наранхүүгийн 2000 орчим, Дамбын Хишгээгийн 1000 гаруй адуу олон жил нутаглаж байгаа. Малчид нь хүний нутагт сэтгэлгүй ханддаг. Бэлчээр нутгийг сүйтгэхээс эхлээд дураараа худаг ухах, хог бууцаа ил задгай хаяснаас хогийн цэг үүсэж, цаашлаад түймэр гарах эрсдэл бий болж байгааг багийн Засаг дарга С.Гандөлгөөн учирлаж байлаа. Энэ мэт олон асуудлыг сонсож, нөхцөл байдалтай танилцсан удирдлагууд хамтдаа гарц гаргалгааг бий болгохын төлөө хамтарч ажиллахаар тогтсон юм.
Сүхбаатар аймаг 8,2 сая га нутаг дэсвгэртэй.үүнээс 7,6 сая га нь дан бэлчээр басан бол энэ тоо 6,9 сая га болж буурчээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn