СҮХБААТАР: МХБХ-ны ажлын баг Сүхбаатар аймагт ажиллав

33

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй нийтийн хөлбөмбөг төслийн хүрээнд МХБХ-ны ажлын баг тус аймагт ажиллаж, аймгийн удирдлага, БТСГ, аймгийн хөлбөмбөгийн холбооны төлөөлөлтэй уулзаж санал солилцлоо. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт, зүүн бүсийн болоод улсын чанартай олон тэмцээн уралдаан зохион байгуулж, үүнийгээ дагаад хөлбөмбөгийн спортыг сонирхогч, хичээллэх хүүхэд залуусын тоо өсөж байна.

Сүхбаатар аймагт хөлбөмбөгийн спорт 2004 оноос эхлэн хөгжиж “С” зэрэглэлийн дасгалжуулагч Ч.Дүгэрсүрэн олон хүүхэд залуусыг энэ спортод татан оруулсан байдаг. Түүний шавь нараас Монголын анхны эмэгтэй спортын мастер, мөн Монголын анхны "В"зэрэглэлийн шүүгч Э.Энхтунгалаг тэргүүтэй олон шилдэг тамирчин, дасгалжуулагч төрөн гарсан юм. Э.Энхтунгалаг одоо аймгийнхаа шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж, дараагийн үеэ бэлдэж эхэлжээ. Мөн 2016 онд орон нутгийн хэмжээнд анх удаагаа олон улсын чанартай гэрэлтүүлэг бүхий стандартын хөлбөмбөгийн талбай байгуулснаар зүүн бүс нутагт хөлбөмбөгийн спорт хурдацтай хөгжих боломжийг бүрдүүлж өгчээ.
МХБХ-ны ажлын багт хэд хэдэн хэлтсийн удирдлагууд багтаж, орон нутгийн хөлбөмбөгийн холбооны ажилчдыг онол арга зүй, заавар зөвлөгөө өгөн ажиллаж байгаа юм. Цаашид олон улсын уралдаан тэмцээний шүүлгчийг орон нутагт нь бэлтгэдэг болох асуудалд анхаарч байгаа гэдгийг МХБХ-ны шүүгчдийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn