Төрийн тахилгат Алтан овооны хулгайд алдагдсан тогоог олжээ

331

Сүхбаатар аймагт байрлах Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрласан тогоо хулгайд алдагдсан байсныг Сүхбаатар аймгийн албан хаагчид илрүүлэн нутагтаа буцаан авчирчээ. Тодруулбал, тус тогоо 2017 онд хулгайд алдагдсан байдаг. Уг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өчигдөр /12.26/ дуусах байсан ба харин тус Цагдаагийн газрын алба хаагчид ийн 5 хоногийн өмнө тогоог олжээ.
Энэ талаар Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын дарга Б.Баатархүү"Яг өчигдөр /2022.12.26/ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дуусах байсан Төрийн тахилгат Алтан овооны энгэрт байрлан нутгийн ард иргэд хүндэтгэн дээдэлж ирсэн түүх соёлын дурсгалт зүйл болох тогоо хулгайд алдагдсан хэргийг хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 5 хоногийн өмнө алба хаагчид маань илрүүлэн нутагтаа авч ирсэн зэрэг ээдрээ төвөгтэй хэргийг илрүүлэх, гэмт хэрэг зөрчлийг хуулийн хугацаанд нь шалгаж шийдвэрлэх чиглэлээр амжилттай ажиллаж ирлээ. Хэрэв тогоог олоогүй бол өчигдрөөр хэрэг хаагдаж, гэмт этгээдүүд ял завших боломж бүрдэх байв”гэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn