Эрдэнэцагаан сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан эмэгтэй бусдаас 13 сая төгрөг залилжээ

398

 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан эмэгтэй Б бусдыг залилаж, хохироосон хэрэгт холбогджээ.
Тодруулбал, тус сумын цагдаагийн тасагт “Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан М.Б нь 2021 оны наймдугаар сарын 16-ны өдөр “Зээл хаагаад өгье. Удахгүй өгнө” гэж хэлээд 13 сая төгрөг авсан. Гэтэл одоо хүртэл зээлсэн мөнгөө өгөхгүй байна” хэмээн Эрдэнэцагаан сумын тавдугаар багийн иргэн, эмэгтэй Э гомдол гаргажээ. Тэрбээр уг гомдлоо энэ оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр цагдаагийн байгууллагад авчирч өгсөн байна. Тус аймгийн цагдаагийн албан хаагчид гомдлын мөрөөр шалгалтын ажиллагааг явуулж байна.
https://ergelt.mn/news/21/single/27116
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn