ХААН Банк Киоск машиндаа тоон гарын үсгийг нэвтрүүллээ

49

ХААН Банк Монголд анх удаа дансны хуулга, тодорхойлолт, мөн гүйлгээ хийсэн үйлчилгээний баримтыг Киоск машинаас тоон гарын үсгээр баталгаажуулж авдаг боллоо.
2022 оны 5-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар тоон гарын үсэг нь цахим гарын үсгийн нэгэн адил хэвлэмэл баримт бичигт гарын үсгээ зурсантай ижил хүчин төгөлдөр баримт болсон. Цаашид албан бичгийг цахимаар хөтлөх, аливаа системд хандах үед танин баталгаажуулалт хийх, төрийн үйлчилгээ авах, худалдан авалт, гэрээ хэлцэл цахимаар хийхэд өргөн ашиглах боломжтой.
Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэдэд нэг удаа тоон гарын үсгийг 5 жилийн хугацаатайгаар иргэний үнэмлэх болон ухаалаг гар утасны аппликэйшнд суулган олгож буй. Энэ үед бид Киоск төхөөрөмжүүдээ тоон гарын үсэгтэй болгож, нийт харилцагчдадаа тоон гарын үсгийн давуу тал, боломжуудыг ойлгуулах, хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Мөн түүнчлэн ХААН Банк тогтвортой хөгжлөөр тэргүүлэх зорилгын хүрээнд цаасны хэрэглээг бууруулах зорилт тавин ажилладаг. Үүнд чиглэсэн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйн нэг нь 2021 онд зах зээлд нэвтрүүлсэн баримт бичиг цахимаар хүргэх үйлчилгээ билээ. Өөрөөр хэлбэл, харилцагч дансныхаа хуулга, тодорхойлолтыг Киоск машинаас байгууллага сонгон цахимаар илгээх боломжтой болсон. Тэгвэл энэ удаа Киоск машинд тоон гарын үсгийг нэвтрүүлснээр цаасны хэрэглээг бүрэн халахад дахин нэг алхам ойртож буй юм.
Дараах бичиг баримтыг тоон гарын үсгээр баталгаажуулж авч болно.
  • Гүйлгээний баримт
  • Дансны хуулга
  • Дансны тодорхойлолт
Та бүхэн Киоск машинтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж, тоон гарын үсэгтэй холбоотой өөрчлөлтийн талаар та ЭНД дарж мэдээлэл авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn