ХААН Банк “Монгол Улсын шилдэг кастодиан банк”-аар 3 дахь жилдээ шалгарлаа

365

“Global Finance” сэтгүүл ХААН Банкийг “Монгол Улсын шилдэг кастодиан банк”-аар гурав дахь жилдээ өргөмжиллөө. ХААН Банкны зах зээлийн мэдлэг туршлага, дэвшилтэт технологи, програм хангамжийн шийдэл, олон улсын харилцагчдад үзүүлж буй үйлчилгээний чанар, мэргэжлийн байдал, харилцагчдын сэтгэл ханамж, санхүүгийн хүчирхэг  үзүүлэлтүүдийг харгалзан ийнхүү тодруулсан байна.
ХААН Банк нь Кастодиан банкны үйлчилгээг 2015 онд анх нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тасралтгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулалтын сангууд болон үнэт цаас гаргагчдад олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг чадварлаг боловсон хүчин, дэвшилтэт технологийн дэмжлэгтэйгээр мэргэжлийн өндөр түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.
Кастодиан нь гадаадын хөрөнгө оруулагчдад Монголын зах зээл дээрх үнэт цаасанд хөрөнгө оруулах үйл ажиллагааг хөнгөвчлөх, тэдгээрийн хөрөнгө оруулсан үнэт цаасыг найдвартай, бүрэн бүтэн хадгалах, төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх, түүнтэй холбоотой валют арилжаа зэрэг банкны бусад үйлчилгээг үзүүлдэг бол дотоодын харилцагчдадаа зөвхөн Монголын гэлтгүй олон улсын зах зээл дээрх үнэт цаасанд хөрөнгө оруулах, өгөөж хүртэх боломжийг олгодгоороо давуу талтай.
“Global Finance” сэтгүүл нь 1987 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 163 оронд уншигчтай, компанийн удирдлагууд, банкирууд болон хөрөнгө оруулагчдад бизнесийн болон санхүүжилтийн шийдвэр гаргалтад нь туслах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг. Тус сэтгүүл нь судалгаа, нийтлэл бэлтгэн хүргэхээс гадна жил бүр банк, санхүүгийн байгууллагын шилдгүүдийг шалгаруулдаг нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй шагналд тооцогддог юм.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагчид болон хамтран ажилладаг байгууллага, хамт олондоо талархал илэрхийлье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn