Парисын цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч хий ашигласан байна

308


Парис дахь Ираны Эчин сайдын яамны гадаа хэдэн зуун жагсагчдыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ тухай TF1 телевиз мэдээлэв. Жагсагчид цагдаагийн бүсийг нэвтлэн, дипломат төлөөлөгчийн газар руу нэвтрэхийг оролдсон гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Парис хотноо Иранд жагсагчдыг дэмжсэн хоёр ч жагсаал болсон талаар тус телевиз мэдээлсэн байна. Мөн Марсель, Бордо, Страсбург, Лион, Ренн хотод эсэргүүцлийн жагсаал болсон.
Есдүгээр сарын 16-нд Иранд 22 настай Махса Амини зохисгүй дүр төрхтэй байсан хэмээн зодуулж нас баржээ. Охин төрөл төрөгсөдтэйгөө уулзахаар Иракийн Курдистанаас Тегеран хотод иржээ. Тус хотод түүнийг шариатын хэм хэмжээг дагаж мөрдөж буй байдалд хяналт тавьдаг цагдаагийн тусгай отрядынхан саатуулжээ. Хариуд нь Тегеран хотын цагдаагийн дарга Сардар Хуссейн Рахими охины үхлийг азгүй тохиолдол гэж нэрлэжээ. Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгч Ибрахим Раиси тус улсад болж буй үйл явдлыг үймээн самуун гэж нэрлээд “Улс орны аюулгүй байдал, амар амгалан байдлыг эсэргүүцэгчидтэй тэмцэнэ” гэж амласан байна. Орон нутгийн телевизийн мэдээлснээр эмх замбараагүй байдлын үеэр долоо хоногийн турш дор хаяж 41 хүн амь үрэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn