Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн ёслол боллоо

478

"Ирээдүйн төлөө хамтдаа, хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя" сэдэвт 2022 оны Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын нээлтийн арга хэмжээ 08-р сарын 26-ны өдөр Өвөр Монгол буудалд боллоо. Тус арга хэмжээг Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар хамтран зохион байгуулж байна.
Нээлтийн арга хэмжээг ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Киноны газрын дарга Үнэнч даргалж, Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны нарийн бичгийн дарга нарын газрын нарийн бичгийн дарга Тянь Юйхүн, Синьхуа агентлагийн Өвөр Монгол дахь салбарын дэд дарга Ү Шянь, Өвөр Монголын Хянган аймгийн захиргааны хэвлэл мэдээллийн албаны дарга Фэй Лишинь, Синьхуа сайтын Хүбэй дэх салбар компанийн захирал Тянь Жянь, Синьхуа сайтын Өвөр Монгол дахь салбар компанийн захирал Ван Юйтянь, Өвөр Монголын Өдрийн Сонины Солонго мэдээллийн төвийн захирал Жиньшань, Өвөр Монголын Олон улсын радио телевизийн газрын дарга Хасшувуу, Синьхуа сайтын Өвөр Монгол, Хүбэй, Жэжян, Гүйжөү, Хэбэй дэх салбар компани, ӨМӨЗО-ы хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдийн төлөөлөгчид болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Ө. Отгонбаатар, Монгол Улсын сонин, радио, телевиз, сайтуудын сэтгүүлчид оролцож, холбогдох хүмүүс санал бодлоо солилцон үг хэлж, хоёр орны хэвлэл мэдээллийн ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх, Хятад, Монголын найрамдалд үйлчлэх хамтын хүслээ илэрхийллээ.
2022 он бол Хятад орон ядуурлаас ангижруулсан амжилтаа бэхжүүлэх болон хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхтэй үр дүнтэй уялдуулах анхны жил, мөн Монгол Улсын “Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого”-ын анхны жил юм. Энэ удаагийн Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан цахим сурвалжилгын арга хэмжээний гол сэдэв нь “Хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх”-д төвлөрч, Хятад, Монгол хоёр орны хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэхийг ахиулах зорилготой зохион байгуулагдаж байгаа болно. Арга хэмжээ 08-р сарын 26-ны өдрөөс 09р сарын 02-ны өдрүүдэд Хянган аймгийн хот хөдөө орон нутгуудад зохиогдож, Хятад, Монголын сэтгүүлчид хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх, аж үйлдвэрийн хөгжил, тариачин малчны орлогыг нэмэгдүүлж баяжуулсан зэрэг амьд жишээ болон үр дүнтэй арга барилыг гүн гүнзгий танилцуулна. 
Зохиогч:
Х. АРВИНТАЛ, Д. МӨЧИР
Найруулагч:
Х. АРВИНТАЛ
Эх сурвалж:
Солонго мэдээллийн төв
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn