Монголын анхны PRO загварын ухаалаг гар утас худалдаанд гарлаа

Монголдоо анхдагч гар утас үйлдвэрлэгч EHLEL брэнд хоёр дахь загварын гар утсаа худалдаанд гаргасан билээ. Тус брэнд нь өмнөх туршлага дээрээ үндэслэн цоо шинэ загварын, илүү дэвшилтэд, ухаалаг, хүчирхэг утсыг эх орондоо үйлдвэрлэж чадлаа.


Үндэсний үйлдвэрлэл бүхэн үнэтэй байдаггүй гэх уриа дор нэгдэж, үнийн өсөлтийн эсрэг байхаар гар утасны үнийг тогтоожээ. Ердөө 899,000 төгрөгөөр хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Нийт 3000 ширхэг үйлдвэрлэгдсэн аж.
