Залуучууд “Андын гэрэгэ” гардан авлаа

45


Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооноос анх удаа "Андын гэрэгэ" гардуулах ёслолын ажиллагааг зохион байгууллаа. Аймгийн ИТХ-ын даргын ивээл дор болсон уг үйл ажиллагаанд 108 залуу хамрагдан Андын гэрэгэ, энгэрийн тэмдгээ гардан авчээ. Ингэснээр тэд 99 жилийн түүхтэй МЗХ-ны гишүүн болж буй юм.
МЗХ-ны салбар холбоо аймгийн хэмжээнд өнгөрсөн оноос үйл ажиллагаагаа шинээр эхлүүлсэн. Одоогоор 21 тэргүүлэгчтэйгээр ажиллаж байна. Яг аймгийн хэмжээнд салбар холбооны гишүүнчлэлийн бүртгэл гэж тодорхой зүйл байдаггүй юм билээ. Тиймээс энэ мөчөөс бид гишүүнчлэлээ эрчимжүүлж байна. Цаашид гишүүдтэйгээ хамтран олон ажлыг хийхээр төлөвлөсөн гэж салбар холбооны тэргүүн Ц.Өлзийжаргал хэллээ.

Монголын залуучуудын холбоо 2020 оныг "Андын ёс барилдах жил" мөн Сүхбаатар аймаг 2020 оныг “Зауучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор улс, аймаг орон нутгийн хэмжээнд гишүүнчлэлийн бүртгэлээ эхлүүлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn