Байдены мэдэгдлийн дараа рублийн ханш огцом унажээ

40

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт "ABC News" сувагт ярилцлага өгөхдөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг "алуурчин" гэж нэрлээд Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг оролдсоных нь хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж мэдэгдсэний дараа рублийн ханш огцом унажээ.

Байдены ярилцлага цацагдахын өмнөх өдөр өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ, Иран нөлөөлөхөөр оролдсон тухай тагнуулын тайлан нийтлэгдсэн юм. 

“Тэрбээр үүнийхээ хариуг хүртэнэ” гэж Байден мэдэгджээ. Ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буйг нь асуухад Байден “Та бүхэн удахгүй харна” гэж хариулсан байна.

Үүний дараа сэтгүүлч АНУ-ын Ерөнхийлөгчөөс Путинийг "алуурчин" гэж үзэж байгаа эсэхийг нь асуухад Байден "тийм" гэж хариулжээ.

Байдены энэ мэдэгдлийн дараа Москвагийн бирж дээр ам.доллар болон евротой харьцах рублийн ханш огцом унасан байна. Москвагийн цагаар 14 цаг 25 минутад нэг ам.доллар 73.71 рубльтэй тэнцсэн нь 57.75 копейкоор өссөн үзүүлэлт ажээ. Евро 56 копейкоор өсөж, 87.68 рубльтэй тэнцсэн байна.

Үүний зэрэгцээ үнэт цаасны зах зээл дээр РТС-ийн индекс 3.3 хувь, Москвагийн биржийн индекс 2 хувиар унасан нь 12 дугаар сарын дунд үеэс хойших хамгийн муу үзүүлэлт болжээ. Байдены мэдэгдэлд Кремль одоогоор тайлбар өгөөгүй байна. Гэсэн хэдий ч Төрийн Думын дарга Вячеслав Володин Путиний талаар хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн үгс нь "оросуудыг доромжилсон" гэж мэдэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn