Иранд халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давжээ

68

ТЕХРАН. 
/IRNA/. Иранд коронавирусний халдвар авсан хүний тоо 47593-т хүрснээс 15573 хүн эдгэрч, 3036 хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах албаны дарга Киануш Жаханпур лхагва гарагт мэдэгджээ.К.Жаханпурын мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 2987 шинэ тохиолдол бүртгэгдэж, 138 хүн нас барсан байна. Мөн 3871 хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Иранд халдварын тархалтыг хязгаарлахын тулд сургуулиудын сургалтыг зогсоох, соёлын болон шашны цуглаануудыг цуцлах зэрэг олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Мөн олон нийтийн газруудыг тогтмол ариутгаж, халдваргүйжүүлж байгаа ажээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: Монцамэ агентлаг

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn