Сураг алдарсан дуучин BX хумсны маникюр педикюрчин болжээ

82

"New Star” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлж хайрын тухай дуунуудаараа нэгэн цагт залуусыг  байлдан дагуулж байсан дуучин BX буюу Ц.Батбаатар сураг алдраад удаж буй.Уран бүтээлээсээ завсарлага авсан түүнийг хаана юу хийж яваад битүүхэн сураг тавьж, санагалзах хүн цөөнгүй. Хамгийн сүүлд дуучин Содкотой хамтран "Үргэлжлэл” нэртэй  дуу дуулснаас хойш сураг алдарсан дуучин BX уран бүтээлээ орхиж тэс өөр мэргэжлээр ажиллаж байгаа гэнэ.  Тэрбээр гэр бүлээрээ АНУ-д ажиллаж амьдарч байгаа бөгөөд эхнэр О.Үентэйгээ нийлж тус улсын Техас мужид гоо сайхан маникюр педикюрын газарт "хумсны засалчин” буюу маникюрчин хийдэг болжээ.  
Орчин үед хумс заслын чиглэл өндөр хөгжиж,  маникюр педикюрчны  эрэлт их болсон. Тэр дундаа АНУ-д хумс засалчийн хөдөлмөрийн хөлс бусад орнуудыг бодвол харьцангуй өндөр байдаг байна. Хумс засаад багагүй хугацааг үдсэн дуучин BX мэргэжлийн түвшинд мэргэшиж, багагүй үйлчлүүлэгчтэй болсон гэдэг. 
Fact.mn 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn