Сүхбаатар аймагт дархлаажуулалт эхэллээ

27
Сүхбаатар аймагт вакцинжуулалт эхэллээ. Эхний ээлжинд 4503 хүн тун вакцин ирсэн байна. Үүнийг тусгай чиг үүрэг бүхий байгууллагын ажилчид, эрүүл мэндийн салбарынхан, эрчим хүч, ус, дулаан зэрэг стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилчид, сургууль цэцэрлэгийн багш нарт хийх аж.
Эхний өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн 335 ажилтныг вакцинжуулахаар эхлүүлсэн бөгөөд энэхүү ажлыг гурав хоногт дуусгах юм байна.  
Аймгийн хэмжээнд нийт 17 цэгт вакцинжуулалт хийнэ. Сум тус бүрт нэг, Баруун-Уртад байнгын тав, явуулын хоёр цэг ажиллана. Харин өнөөдрөөс сумдын вакциныг олгож байгаа бөгөөд дээрх чиглэлийн дагуу сумдад доод тал нь 70, дээд тал нь 200 орчим хүн вакцинд хамрагдахаар байгаа юм.
Вакцинжуулалтын ажлыг аймгийн Засаг даргын орлогч Г.Мөнхзаяагаар ахлуулсан ажлын баг зохион байгуулж байгаа. Тэрээр хэлэхдээ, Сүхбаатар аймаг 64,5 мянган хүн амтай. Нийт хүн амаа бүрэн дархлаажуулж байж өвчнийг даван гарна гэж харж байгаа. Энэ удаад ХӨСҮТ, ЭМЯ-наас хуваарилсан вакциныг дээрээс чиглэл болгосны дагуу цар тахлын голомтод ажиллаж байгаа хүмүүсийг хамруулна. АНЭ-ийн амбулаторийн тасгаас гадна сургуулийн урлаг, спортын заалыг вакцины цэг болгон ашиглаж байна. Эхний ээлжийн вакцинжуулалтыг хорио цээрийн долоо хоногийнхоо хугацаанд хийж дуусгахаар төлөвлөсөн гэлээ.
Цаашид аймгийнхаа вакцинд хамрагдах шаардлагатай нийт хүн амыг ирэх 6 дугаар сар гэхэд эхний ээлжийн вакцинжуулалтад бүрэн хамруулахыг зорин ажиллана гэдгээ аймгийн Онцгой комиссын дарга М.Идэрбат онцолсон юм.
Тус аймагт ирсэн вакцин нь БНХАУ-ын Синофарм компанийн вероселл вакцин юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn