Ахмадууд мод тарив

528


Сүхбаатар сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж, улмаар 10 жилийн хугацаанд 1 сая 600 мянган тод тарих чиглэлийг авчээ. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ ч төлөвлөсөн байна. Энэ хүрээнд тус сумын малчид нэгдэн төрийн байгууллагуудынхаа хашаанд мод тарив.
Тодруулбал, таван багийн 150 малчин нэгдэн сумынхаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг албан байгууллагын хашаанд хүн тус бүр нэг мод буюу нийт 150 мод тарилаа. Тэдний энэ үйлсэд зориулан тухайн байгууллагын ажилчид модны нүхийг урьтаж бэлдсэн байна. Цаашид модны арчилгаа, усалгааг тухайн байгууллагууд хариуцна.

Мөн ЗДТГ-аас сумын нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд, иргэдээр нийтээр нь мод тариулахаар төлөвлөжээ. Авто зам дагуу, нийтийн эзэмшлийн талбай, айл өрхийн хашаанд гээд газраа ч төлөвлөж буй аж. Мод тарих байгууллага, иргэдээ орон нутаг бодлогоор дэмжиж, хамтран ажиллана гэдгийг сумын Засаг дарга Б.Батхүрэл илэрхийллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn