Аймгийн Засаг дарга М.Идэрбат сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

354


17-р жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан аймгийн Засаг дарга М.Идэрбат мэндчилгээ дэвшүүлэв.   Тэрээр мэндчилгээндээ, Монгол орныхоо өргөн уудам тал нутагт өнтэй сайхан өвөлжиж суугаа эрхэм хүндэт ард иргэд  та бүхэндээ айлчлан ирж буй 17-р жарны “Сайжруулагч” хэмээх усан бар жилийн сар шинийн баярын мэндийг айлтган дэвшүүлье.Улиран одож буй “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилСүхбаатарчууд бидний хувьд амжилт бүтээл өрнүүн, ажил үйлсээр өөдрөг буянтай сайхан жил байлаа.

2021 он Сүхбаатар аймгийн хувьд амжилт ололт, дүүрэн хүн ам, өрх, мал нь өссөн. Бүтээн байгуулалтын ажил өрнөсөн, бүхий л хүмүүсийн хичээл зүтгэлийн үр дүнд амжилт дүүрэн нэгэн жилийг хамтдаа үдэж байна. Сүхбаатар аймаг төв доторх авто замаа 20 орчим км-ээр нэмэгдүүлж, гэр хорооллын гэрэлтүүлгийг бүрэн шинэчилж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч, эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуй, нийгмийн хамгааллын бүхий л салбарт хөрөнгө оруулалтын ажил хийв.
Аймгийн эдийн засгийн гол салбар болсон мал сүрэг 4,2 сая толгой болж 18,8 мянган өрх, 65,2мянган хүн амтай болж урьд оноос өрх 0,6 мянга, хүн ам 0,8 мянгаар өслөө.
Усан Бар жилийн босгон дээр Улсын хошой аварга малчин 1, Улсын аварга малчин өрх 4, аймгийн “Аварга малчин өрх” 38, аймгийн “Тэргүүний тариаланч” хамт олон 1, “Тэргүүний тариаланч” 1 шинээр төрөн гарлаа. Энэхүү амжилт нь малчин түмний минь жилийн дөрвөн улиралдаа амсхийх завгүй ажилладаг хөдөлмөрийн үр дүн юм.

Энэ жил Сүхбаатар аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой тохионо. Ойн баярыг угтсан хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийж байна.Улсын төсвөөсСүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ. Мөн орон нутгийн хөгжүүлэх сан, уул уурхайн хариуцлагын гэрээний төсөв нэмэгдэж, ирэх онд 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ.
Сайншанд Баруун-Урт, Баруун-Урт-Хөөт-Бичигт чиглэлийн 846 км төмөр замыг барихад 1,1 тэрбум ам.доллар шаардлагатай. ОХУ, Монгол Улс, БНХАУ-ыг холбосон зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр замыг барих ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.
1800 хүний суудалтай, 500 автамашины зогсоолтой худалдаа үйлчилгээний иж бүрэн цогц талбайг барьж ашиглалтад оруулна.
Уртын голын цэцэрлэгт хүрээлэн, Спорт цогцолбор, Олон улсын сүлжээ зочид буудал, Спорт заал барьж байна.  
Та бүхэндээ айлчлан ирж буй бар жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байж, айл бүрийн гал голомт мандан бадарч, заяа буян нь өөдрөг байхын өлзийтэй ерөөлийг ахин дахин өргөн дэвшүүлье гэв. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn