Хубэй мужаас бусад нутагт коронавирусээр халдварласан тохиолдол 15 хоног дараалан буурлаа

607

Өчигдөр буюу 2-р сарын 18-ны өдрийн байдлаар Хятадын эх газрын Хубэй мужаас бусад нутагт шинээр коронавирусний халдвар авсан тохиолдол 56-гаар нэмэгджээ. Ийнхүү хоёр өдөр дараалан 100-гаас доош тохиолдол бүртгэгдсэн байна.

Хятад улс даяар коронавирусний халдвар авсан нийт 74 185, нас барсан 2004 тохиолдол бүртгэгдээд байна. Бүрэн эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо анх удаагаа шинээр халдвар авч буй иргэдийн тооноос давжээ.

Хятадын Үндэсний Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, 2-р сарын 18-ны өдрийн 0-24 цагийн хооронд Хятадын 31 мужид шинээр коронавирусний халдвар авсан 1749, биеийн байдал хүндэрсэн 236, сэжигтэй 1185 тохиолдол бүртгэгдэж, 136 хүн нас баржээ. Нас барсан өвчтөнүүдийн 132 нь Хубэй мужид бол Хармөрөн, Шаньдун, Гуандун, Гуйжоу мужид тус бүр нэг нэг хүн нас барсныг бүртгэсэн байна. Харин бүрэн эмчлэгдэж1824 хүнэмнэлгээс гарчээ.

Коронавирусний халдвар хамгийн ихээр тархаад буй Хубэй мужийн тухайд шинээр халдвар авсан 1693, эмчлэгдэж эмнэлгээс гарсан 1266, нас барсан 132 тохиолдол өчигдрийн байдлаар бүртгэгдсэн байна. Улмаар одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо тус мужид 50 633-д /Ухань-38020/ хүрсэн ба үүнээс биеийн байдал хүнд 11 246, эмнэлгээс гарсан 9 128, нас барсан 1921 тохиолдол бүртгэгджээ. Нийт халдвар авсан хүний тоо 61 682-д хүрсэн байна. Шинээр сэжигтэй 596 тохиолдол бүртгэгдэж, одоогоор нийт 3462 сэжигтэй тохиолдол болоод байна.

Хонконг, Макао, Тайваний тухайд коронавирусний халдвар авсан 94 тохиолдол гараад байна. Хонконгод нийт 62 тохиолдол /эмнэлгээс гарсан 4, нас барсан 2/, Макаод нийт 10 тохиолдол /эмнэлгээс гарсан 5/, Тайваньд нийт 22 /эмнэлгээс гарсан 2, нас барсан 1/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn