21 иргэн эдгэрч, хоёр тохиолдол шинээр бүртгэгдлээ

472
Тус аймагт сүүлийн 24 цагт 21 иргэн эдгэрч эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн хүний тоо 148 боллоо. Харин халдварын хоёр тохиолдол шинээр нэмэгдснээр нийт батлагдсан тохиолдол 174 болоод байна.
Одоогоор АНЭ-т 21 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хөнгөн 20, хүнд нэг иргэн байна. Халдвар авсан иргэд эдгэрч эмнэлэг, эмч ажилтнуудын ачаалал буурч, улмаар өвчний тархалт хумигдах байдал ажиглагдаж байгааг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Шинээр нэмэгдсэн хоёр тохиолдол нь Баруун-Урт суманд батлагдсан, голомт тодорхойгүй халдварын ойрын харьцагчид байгаа юм. Тандалт, хариу арга хэмжээний багууд энэхүү тохиолдлын эх үүсвэрийг тогтоохоор ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт түргэвчилсэн оношлуураар 214, 59 сорьцыг PCR шинжилгээнд хамруулсан бөгөөд одоогоор хүлээгдэж байгаа хариу байхгүй аж.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn