Батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж, 143 болов
Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгдэж, нийт 143 боллоо. Сүхбаатар суманд гурав, Баруун-Урт, Баяндэлгэр, Мөнххаан суманд тус бүр нэг нэг тохиолдол нэмж батлагджээ.
Харин сүүлийн 24 цагт зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарснаар, нийт эдгэрсэн иргэдийн тоо 65 боллоо.
Одоогоор АНЭ-ийн тусгаарлах хоёр эмнэлэгт 72 иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Халдвартай долоон сумаас Эрдэнэцагаан, Уулбаян суманд сүүлийн 14 хоногт өвчлөл дахин гараагүй. Ер нь аймгийн хэмжээнд халдварын тоо нэмэгдэж байгаа ч өвчний голомтыг хумьж чадсан, өөрөөр хэлбэл нэмж шинэ голомт үүсээгүй гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.