Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй

374


Сүүлийн 24 цагт нь 190 хүний сорьцыг ХӨСҮТ-д илгээн шинжилгээ хийлгэхэд өвчлөл нэмж бүртгэгдээгүй гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ. Одоогоор Хэнтий, Дорнод аймаг дахь лаборатори руу илгээсэн 281 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.
Мөн дээрх цагт эдгэрч эмнэлгээс гарсан хүн байхгүй. АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 64 иргэний дунд хөнгөн 51, хүнд ес, хүндэвтэр гурав, нэн хүнд нэг иргэн байна.
4 дүгээр сарын 20-ны байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлах байранд 44, гэрийн тусгаарлалтад 729, гэрийн ажиглалтад 1120 иргэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn