Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж 94 боллоо

486
Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын  хоёр тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 94 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.
Сүүлийн хоёр тохиодол нь Баруун-Урт, Мөнххаан сумаас илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын харьцагч байна.
Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 39 болжээ. Одоогоор аймгийн НЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 55 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын тухайд хөнгөн 47, хүндэвтэр зургаа, хүнд хоёр иргэн байна.
Дорнод болон Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээсэн 431 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn