Халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж, 92 боллоо
Өнөөдрийн 12 цагийн байдлаар тус аймагт коронавирусний халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 92 боллоо.
Ингэснээр Мөнххаан суманд 68, Эрдэнэцагаанд нэг, Сүхбаатарт 12, Уулбаянд 8, Баруун-Уртад 3 тохиолдол бүртгэгдээд байна.
38 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 53, Эодээнцагаан сумын ЭМТ-д нэг иргэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн 88,8 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа аж.
Сүүлийн 24 цагт 406 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 248 иргэнээсPCRшинжилгээг авч Дорнод аймаг руу илгээжээ.