Сүхбаатар аймгийн шилдэг багшийг хоёр өрөө байраар шагнана

462



"Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-аас"Жаргалсайхан Ирээдүй Сан” болон "Баярхүү фэмили" сантай хамтранорон нутгийн нийтсургуулийнзахирал,сургалтынменежер,багшнарындундуралдаанзарласан.Уг уралдаан өдгөө ч шалгаруулалт нь үргэлжилж байгаа бөгөөд шилдгийн шилдэг багшийг хоёр өрөө байраар шагнах юм. Мөн шилдэг захирал, сургалтын менежер тус бүр нэг нэгийг тодруулж, тус бүр таван сая  төгрөгийн шагнал олгоно. 


Нэгдүгээр шатанд арван сумын 13 сургуулиас52 багш, найман менежер, таван захирлынматериал иржээ. Уралдааныдотоод удирдамжийн дагуу шалгаруулалтыг хийж, 2020 оны 12 дугаар сарын 31-нд эхний шатны шалгаруулалтыг явуулсан байна.Улмаар 26 багш, бүх захирал, сургалтын менежерүүд хоёрдугаар шатанд үлджээ. Энэ шатнаас төрөл тус бүрд нэг шилдгийг шалгаруулна.

Олонулсынсудалгаагаарбүхнийтийнболовсролынчанартхамгийнөндөрнөлөөтэйхүчинзүйлболбагшнарынурчадвар,цалинхангамжийнасуудалгэдгийггаргажирсэн.Манайулсынхувьдэнэхүүасуудалолонжиляригдажбайна.Бидэнэхүүсудалгаандээрүндэслэннийт600орчимбагш,удирдахажилтнуудыгхамруулан2020онытуршидөрсөлдөөнявуулсан.Энэхүү уралдаан маань цогц байдлаар багш нарын сургалт, эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажлуудыг жилийн турш төлөвлөсөн байсан ч цар тахал дэлхий нийтийг хамран тархсантай холбогдон бүрэн хэрэгжүүлж чадаагүй юм. Хэдийгээр тийм боловч бидний "Сүхбаатар Edu Forum-2019" дээр зорьж байсан элсэлтийн ерөнхий шалгалтад 2020 онд 21 аймгаас эхний арав дотор орох гэсэн зорилтыг боловсролын салбарын хамт олонмашамжилттай биелүүлж, математикийн хичээлээр дөрөвт, монгол хэлний хичээлээр хоёрт, Монголын түүх хичээлээр нэгт орсныг сонсоод бидний зүгээс маш их талархах, бахахрхахсэтгэл төрсөн. Уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Баруун-Урт суманд болохоор төлөвлөгдсөн.Бүх нийтийг хамарсан хөл хорионы дэглэмээс хамаарчодоогоорхугацаатодорхойгүй байна гэж "Сүхбаатар нэг мөрөөдөл" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Т.Баярхүү хэллээ.

Мөн энэхүү уралдааны нэг онцлог нь хоёрдугаар шатанд тэнцэн үлдсэн бүх багшид тус бүр гурван сая төгрөгийн урамшууллыг олгох аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn