Ц.Идэрбат: Энэ онд 1990-ээд оноос хойших хамгийн өндөр ургац хураан авлаа
Ц.ИДЭРБАТ: ХҮН АМЫН ТӨМС, ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭГ 100 ХУВЬ ХАНГАХУЙЦ УРГАЦ АВЛАА
- 348.1 мянган га-гаас 574.8 мянган тонн үр тариа (үүнээс улаанбуудай 302.7 мянган га-гаас 519.8 мянган тонн) хураан авсан.
- 110.5 мянган га-гаас 394.3 мянган тонн таримал тэжээл хураан авч, мөн 1990 оноос хойших хамгийн өндөр дээд амжилтыг тогтоов.
- 13.6 мянган га-гаас 204.8 мянган тонн хүнсний ногоо хураан авсан нь 2023-2025 оноос бага ч 1960-2022 оны аль ч жилийн ургацаас өндөр үзүүлэлт юм.
- 12.9 мянган га-гаас 171.4 мянган тонн төмс хураан авсан нь өнгөрсөн 2025 оноос өссөн боловч 2019-2024 оны түвшинд хүрээгүй байна.
- 82.3 мянган га-гаас 57.7 мянган тонн тосны ургамал хураасан нь 2024 оны 59.4 мянган тонноос бага хэдий ч 2014-2023 болон 2025 оны ургацаас өндөр байна.
Төрөөс газар тариалангийн салбарыг дэмжих чиглэлээр 2026 онд “Атар-4” аяны хүрээнд 910 иргэн, аж ахуйн нэгжид 139.7 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч 49 иргэн, ААН-д 8.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл олгожээ.
Түүнчлэн улсын төсвийн 13.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн 7 суманд 2,300 тоннын багтаамжтай механикжсан агуулах барьж ашиглалтад оруулсан бол 7.6 тэрбум төгрөгөөр 5 аймагт 85 трактор, 147 хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж нийлүүлж, зүтгэх хүчний техникийн хүчин чадлыг 70 хувьд хүргэлээ.
