Салбартаа эзэн хаан гэгддэг Италийн домогт дизайнер Валентино таалал төгслөө

14
Итали улсын хамгийн алдартай тансаг брэндүүдийн нэг "Valentino"-г үүсгэсэн, салбартаа эзэн хаан гэгддэг загвар зохион бүтээгч Валентино Гаравани таалал төгсчээ. Тэрээр даваа гарагт /2026.01.19/ Ром хот дахь гэртээ 93 насандаа амьсгал хураасан гэж түүний сан мэдэгдсэн байна.
Валентино нь Жоржио Армани, Карл Лагерфильд нарын хамтаар салбартаа тэргүүлдэг загвар зохион бүтээгчдийн нэг байсан юм. Тэрээр Парисын чансаа өндөр загварын тайз дээр гарсан анхны Итали дизайнер болсон. Коллекц болгондоо заавал нэг улаан өнгийн хувцас оруулдаг байсан Валентино кино урлагийг мөн их сонирхдог байжээ. Залуудаа дэлгэц дээр гардаг жүжигчдийг хувцаслахыг мөрөөддөг байсан юм. Валентино энэхүү мөрөөдлөө биелүүлж алдарт жүжигчин Элизабет Тейлорын хуримын даашинзыг хийж, Оскарын шагналт Шарон Стоун, Пенелопа Круз нарын гангарааг урлаж өгдөг болсон. Тэрээр “Би гоо үзэсгэлэнд дуртай. Энэ нь миний буруу биш. Би бас эмэгтэйчүүд юу хүсдэгийг мэднэ. Тэд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг” гэжээ.
Эх сурвалж: Reuters
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn