Ө.Шижир: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол гарсан

"Төр өөрөө зөвшөөрөл өгсөн бол түүнийгээ хамгаалж, саадгүй үйл ажиллагаа явуулдаг байдлыг хангаж өгмөөр байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд зургаан сарын 11-ний өдөр хайгуул хийх гэсэн компанийн төлөөлөл рүү буудсан тохиолдол хүртэл гарсан. Энэ асуудлыг засгийн газар анхаарахгүй бол манай гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй" гэж УИХ-ын гишүүн Ө.Шижир хэллээ.