БНАСАУ-д хийдэг газрын тосны нийлүүлэлтээ хоёр дахин багасгажээ

740

С
ӨҮЛ. /TASS/.БНХАУ, ОХУ-аас БНАСАУ-д хийдэг газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ онд хоёр дахин буурсан тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах асуудал эрхэлсэн хорооны тайланд дурджээ.

Хөрш хоёр орноос нь 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацаанд 17 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ хэмжээ 34 мянган тоннд байсан аж. Ямар учраас ийнхүү огцом буурсныг тайланд дурдаагүй хэдий ч шинжээчид үүнийг хилийн хяналт чанга байгаатай холбон тайлбарлаж байна. БНАСАУ-ын эрх баригчид“COVID-19”-н цар тахалтай холбогдууланэнэ оны эхээр хилийн хяналтаа чангатгажээ. 

2017 онд батлагдсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2397 тоот тогтоолын дагуу БНАСАУ-д жилд нийлүүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээ 500 мянга торх буюу 60-70 мянган тонн давах ёсгүй аж.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn