Д.Трамп: Европын Холбоотой гэрээ байгуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байна

11

ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 18 /DW/. 
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түншүүд болон өрсөлдөгч орнуудын бараанд ихээхэн хэмжээний татвар ногдуулахаа зарласнаас хойш түүнтэй уулзсан Европын анхны удирдагч нь Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони байлаа. Европын Холбоо /ЕХ/ болон АНУ-ын хооронд хэзээ нэгэн цагт гэрээ байгуулна гэдэгт 100 хувь итгэлтэй байгаагаа Д.Трамп Ж.Мелонид илэрхийлсний зэрэгцээ “бидэнд яарах зүйл алга” гэжээ. Тэрбээр татвар ногдуулах шийдвэр нь АНУ-ын Засгийн газарт орлого авчрах учраас сэтгэл хангалуун байгаагаа мөн дурдсан байна.

Ж.Мелони мөн адил АНУ, ЕХ хоёр тохиролцоонд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд, Д.Трампын татвар ногдуулах шийдвэр дуулиан дагуулсан хэдий ч АНУ бол “найдвартай түнш” хэмээн тодорхойлжээ.

Ж.Мелони Италийн хэт барууны засгийн газрыг тэргүүлдэг тул Д.Трампын засаг захиргаатай үзэл баримтлалын тал дээр ихээхэн тохирч байгаа тул тэрбээр Вашингтон, Брюсселийн хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой хүн юм.

АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Ж.Мелони хүчтэй манлайллыг харуулж чадсан гайхалтай эмэгтэй гэж тодорхойлжээ. Тэрбээр өөрийнх нь тогтоосон 90 хоногийн хугацаа дуусах үед тохиролцоонд хүрээгүй байвал юу болох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа ийнхүү хэлсэн байна.

Италийн удирдагч өмнө нь ЕХ-ны бараанд 20 хувийн татвар ногдуулах Д.Трампын шийдвэрийг шүүмжилж байв. Уг шийдвэрийг одоо 90 хоногоор хойшлуулаад байгаа юм. Тэрбээр пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэхдээ, худалдааны хурцадмал байдлыг үл харгалзан эв нэгдлийг эрхэмлэж байгагаа илэрхийлжээ.



Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Sukhbaatar.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Sukhbaatar.nutag.mn